Мэдээ

    Орон нутагт ипотекийн зээл 57.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

    2023-10-30

    Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд банкууд Монголбанк болон өөрийн эх үүсвэрээр 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгоод байгаа ба үүнээс Улаанбаатарт 398.7 тэрбум төгрөгийн зээлийг, 3332 өрхөд, орон нутагт 153.7 тэрбум төгрөгийн зээлийг 1934 өрхөд олгоод байна.

      ‘’Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган 2023" Бээжин хотноо болно

      2023-10-19

      Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс /БНХАУ/ нь 1949 оноос хойш дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү урт хугацааны харилцааны үр дүнд Монголын барилга, бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хурдасгасан төдийгүй өнөөдөр Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна. Түүнчлэн Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн төслийн 80 орчим хувийг БНХАУ- ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

        Орон сууц авахаар төлөвлөж буй хүн бүр заавал мэдвэл зохих зүйлс

        2023-09-28

        Бэлэглэлийн гэрээ: Энэ нь ах дүү, аав ээж, үр хүүдийн хооронд орон сууцаа хариу төлбөргүйгээр өгч буй өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл юм. Бодит байдалд, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор худалдагч тал энэ төрлийн хэлцэл хийх саналыг худалдан авагчид тавих тохиолдол бий. Гэвч, энэ нь гэрээний аль аль талуудыг эрсдэлд оруулдаг тул тодорхой хэмжээний мөнгө төлж орон сууц авч л байгаа бол гэрээг үнэн зөвөөр нь хийж байхыг зөвлөе.

          Ирээдүйд чухал стандарт болох 15 технологи

          2023-07-31

          Алсын удирдлагатай автомат системуудыг хаанаас ч удирдан хянах боломжтой бөгөөд барилгын ажил дуусах явцад гэр доторх бүхий л цахилгаан тоног төхөөрөмжүүдийг өөр хоорондоо холболт хийж автоматжуулдаг байна. Тухайлбал, гэрийн халаагуур, аяга таваг угаагч, угаалгын машин, гэрэлтүүлэг, авиа дууны зэрэг олон системүүдийг барилга баригдаж дуусах явцад суурилуулж, нэгдсэн системд холбогдож болох аж. Ингэснээр та хаанаас ч гэрийн цахилгаан төхөөрөмжүүдээ хянан аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой болно.

            Цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 150-170 мянган төгрөгөөр өсжээ.

            2023-06-29

            Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Барилгын голлох түүхий эдийн нэг бол яах аргагүй цемент юм. Тэгвэл цементийн үнэ ханш, худалдан авалтын талаар сурвалжилга бэлтгэсэн байна.

              Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэлсэн байна.

              2023-06-23

              Зээлийн Батлан Даалтын Сан нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэлсэн.

                Барилгын тухай хуульд орсон зарим нэмэлт, өөрчлөлтүүд

                2023-06-08

                Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталснаас [1] хойш нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

                  НАРНЫ ЭНЕРГИЙГ АШИГЛАН ДУЛААН ХАНГАМЖИЙН НӨӨЦЛҮҮР БИЙ БОЛГОЖ, ШИНЭ НОГООН ХОТ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН БАЙНА.

                  2023-05-17

                  Улаанбаатар хотын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 3000 ккалл боловч, хүчин чадлаасаа 2 дахин давсан их ачаалалтай ажиллаж байгаа тул нарны энергийг ашиглан дулааны эх үүсвэр бий болгож, нийслэлийн гэр хорооллуудын дулааны дутагдалыг шийдвэрлэх зорилттой ажиллаж байгаа аж.