Мэдээ
Арматурын 1 тонн тутмын үнэ хэдхэн хоногийн өмнө 3сая 300 мянгад хүрсэн бол өнөөдрийн байдлаар 3 сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна.
2021-05-27
Хэдий арматурын үнэ буурч байгаа ч цаашид дэлхий зах зээлийг таах боломжгүй байна гэж импортлогчид ярилаа.
“BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармаг болно.
2021-05-25
Барилгын салбарт шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх мөн иргэдийн олон талт эрэлт хэрэгцээг хангах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, зах зээлийг өргөжүүлэх зорилготой “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармагийг "БАРИЛГА МН"-ээс 6 дугаар сарын 18-20-нд зохион байгуулахаар боллоо.
Н.Амгалан-Эрдэнэ: Хүн бүр хаягдал гаргахгүй байхад тэмүүлэх нь чухал
2021-05-24
Эх дэлхийгээ байгаль цаг уурын сөрөг нөлөөллөөс хайрлан хамгаалахын тулд та биднээс тийм ч их зүйл шаардахгүй. Ердөө л өөрсдийн хэрэглээгээ зөв зохицуулж хог хаягдал бага үүсгэхийн зэрэгцээ хог хаягдлын менежментийн тухай багахан мэдлэгтэй болох хэрэгтэй. "Хог бол Алт" буюу дахин боловсруулах үйлдвэрийн эрчимтэй хөгжил үүнийг нотолсоор буй юм. Бидний өнөөдрийн зочноор "Өнгө нэм" ТББ-ын үүсгэн байгуулагч Н.Амгалан-Эрдэнэ оролцож ярилцлаа.
Шинэ орон сууцны ҮНЭ өмнөх оны мөн үеэс 8.8%, хуучин орон сууцных 10%-аар өсжээ.
2021-05-21
Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогоор 2020 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 897.4 мянган өрх байгаагаас 411.4 мянган өрх буюу нийт өрхийн 45.8% нь нийслэлд амьдарч байна. Үүний 201.6 мянган өрх нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц болон бие даасан тохилог сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 209.8 мянган өрх буюу 50.9% нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон уламжлалт гэр сууцанд амьдарч байгаа юм.
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.
2021-05-20
Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжуудыг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны жагсаалтад орсон дараах барилгуудын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.
Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй асуудлыг хэлэлцлээ.
2021-05-19
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн цахим системийг хөгжүүлж, сайжруулалтыг турших, нэвтрүүлэх ажлыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулж ажиллаж байна. Мөн www.opendata.gov.mn төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд Барилга, хот байгуулалт, газрын харилцааны салбарын өгөгдөл, мэдээллийг шинэчлэлийн тогтмол хийж байна.
2021 оны архитектур төлөвлөлтийн 5 чиг хандлага
2021-05-17
Барилгын архитектурт задгай орон зайг түлхүү анхаарах, байгалийн материал, энгийн хэлбэр дүрс ашиглах, тайвшруулах өнгө аястай байх гэх мэт цөөн хэдэн зүйлс 2021 оны архитектурын хэв маягийг тодорхойлох юм.
2020 оны I дүгээр улирлаас 2021 оны I дүгээр улирал хүртэлх ШИНЭ ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ
2021-05-11
Зах зээл дээр захиалга авч буй нийт төслийн жигнэсэн дундаж үнийг хэлнэ.