Компани

Сити Палас ХХК нь 2010 онд 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хойш барилгын зураг төсөл эхлэхээс дуусах хүртэл бүрэн, цогц үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж, барилгын салбарт хувь нэмрээ оруулан, чанар, сэтгэл ханамжаар баталгаажин ажиллаж байна.
  • Алсын хараа
    Хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулж, салбартаа тэргүүлэгч байгууллага болно.
  • Эрхэм зорилго
    Сургалт хөгжлөөр дэмжсэн, ажилтан бүрийн хариуцлага, урамшууллын тогтолцоог нэвтрүүлсэн хамт олон болно.

    Үнэт зүйлс

    Ажилтан

    Мэргэжлийн ур чадвар, хандлага, харилцаа, ёс суртахууныг эрхэмлэсэн, ажилтан бүр байгууллагын үнэ цэнэ юм.

    Хэрэглэгч

    Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдал нь байгууллагын үнэ цэнэ юм.

    Чанар

    Төслийн менежмент нэвтрүүлсэн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нь бидний үнэ цэнэ юм.

    Аюулгүй байдал

    Аюулгүй ажиллагааг алхам тутамдаа мөрдөх нь агуу үнэ цэнэ юм.

    Салбар компаниуд

    Арцат вилла ХХК
    "Арцат Вилла" компани нь 2017 оны 5 сарын 26-нд үүсгэн байгуулагдан Арцат Апартмент орон сууцны цогцолбор хотхоны шавыг анх тавин эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл I-р ээлжийн 1,2,3-р барилгуудыг 2018 оны 12-р сард бүрэн дуусган амжилттай хүлээлгэн өгч, II-р ээлжийн 6-р барилгыг 2019 оны 6 сардаа багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй үндэсний бүтээн байгуулагч компани билээ.

    Арцат вүүд ХХК
    "Арцат Вүүд" компани нь 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд байгалийн цэвэр мод, модон хуулга, шахмал хавтан болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй төрөл бүрийн будгаар өнгө, загварын өргөн сонголттойгоор хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн чанарын өндөр түвшинд дотор хаалга, шат, гоёлын болон явган хана, тавилга, интерьерийн бэлдэц гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.