2022-10-04

Барилгын салбар дахь төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажил хийгдэж эхэлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд, төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем /www.mcis.gov.mn/-ийг хөгжүүлэн, барилгын салбар дахь төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах  ажил хийгдэж байна. 

Цахимжуулах ажлын хүрээнд Барилгын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 343 дугаар тогтоолыг үндэслэн “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх” ажлыг өнөөдрөөс эхлэн /2022.09.28/ цахимаар олгож эхэллээ.

 

Иргэн болон Хуулийн этгээд нь бүртгүүлэх хүсэлтээ илгээхдээ: 
-“Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем /www.mcis.gov.mn/” –д нэвтрэх, “Зөвлөх үйлчилгээ” цэсийг сонгоно
-Засгийн газрын 2021 оны 343 дугаар тогтоол “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам” –ийн дагуу материалаа бүрдүүлэн, илгээнэ
- Зөвлөх үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний чиглэл болон ажлын хүрээгээр бүртгүүлнэ
- Зөвлөх үйлчилгээг үзүүлэх иргэн нь ажлын хүрээгээр бүртгүүлнэ
- Иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлт журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг ажлын 7 хоногт багтаан хянаж хариуг бүртгэлтэй и-мэйл хаяг болон www.mcis.gov.mn-р хүргүүлнэ
- Шаардлага хангасан тохиолдолд нэгдсэн бүртгэлд бүртгэж, бүртгэгдсэн талаарх мэдээллийг Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем /www.mcis.gov.mn/ -р нийтэд мэдээлнэ
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем /www.mcis.gov.mn/  цахим хаягаар ажил хийж гүйцэтгэх тухай “ажлын зар” байршуулж болно.

Эх сурвалж: www.barilga.mn