2021 онд хамгийн үнэтэй зарагдсан Үл хөдлөх хөрөнгүүд
Marc Andreessen-ий Malibu дахь тансаг харш Palm beach болон Hampton дахь тансаг зэрэглэлийн Үл хөдлөх хөрөнгүүдээс 177 сая доллараар зарагдаж 2021 оны хамгийн үнэтэй ҮХХ-н жагсаалтыг тэргүүлжээ.
Тансаг зэрэглэлийн орон сууцны тоо буурч, худалдан авагчдын эрэлт нэмэгдсэн нь дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг 2021 онд өсгөж, АНУ-д хэд хэдэн борлуулалт 100 сая долларын босгыг давсан байна. Цар тахал үргэлжлэхийн хэрээр хэт чинээлэг хүмүүс ҮХХ-н жагсаалтаа нэмэхийн тулд тансаг зэрэглэлийн ҮХХ хайж, удаан хугацаагаар оршин суух газраа илүү тохь тухтай байлгахын тулд их хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулсаар байгаа юм.
Malibu, Palm beach, Hampton дахь далайн эргийн үл хөдлөх хөрөнгө өнгөрсөн онд хамгийн өндөр борлуулалттай байсан ч Нью Йорк хот дахь өндөр зэрэглэлийн орон сууцны цамхгууд дутахгүй өндөр үнэтэйд тооцогдож байв. Орон сууц худалдан авагчид зүгээр л дур булаам байршил, асар том метр квадрат талбайн төлөө мөнгө төлдөггүй. Эдгээр мега худалдан авалтад тансаг тоноглолууд, унтлагын өрөөнд нэвтрэх сканер, далайн эрэг рүү шууд гарах гарц зэрэг онцгой шийдлүүдийг багтаан худалдан авалт хийдэг.
Урьдын адил тэрбумтнууд хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг эзэмшихийн төлөөх өрсөлдөөн хийсээр байгаа ба Brooklyn Nets-ийн эзэн Joe Tsai Oracle-ийн үүсгэн байгуулагч Larry Ellison нар шилдэг 10-г тэргүүлсэн байна. Ellison Plam beach дэх харшийг 80 сая доллараар худалдаж авсан нь олон нийтэд ил болсон бөгөөд олон нийтэд зарлагдсан мэдээлэлд үндэслэн өнгөрсөн жилийн хамгийн их өндөр дүнтэй худалдан авалтаас ялимгүй дутсан байна.
Мөн өнгөрсөн оны 12-р сард хэвлэл мэдээллийн магнат Rubert Murdoch Montana мужид 340,000 акр газар бүхий ҮХХ-г 200 сая доллараар худалдан авч уг лист хаагдсан байна. Худалдагч нь тэрбумтан Charles Koch тэргүүтэй Koch Industries-ийн охин компани болох Matador Cattle Co,.LTD юм.
АНУ-аас гадна Австрали, Хонг Конг дахь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө нь дэлхийн хамгийн үнэтэй листүүдийг бүрдүүлдэг байсан ч тус хоёр улс цар тахлын ур хугацааны хөл хориог туулж байна. Хонг Конгийн хамгийн том гүйлгээ Peak дүүрэгт болсон бөгөөд нэр нь үл мэдэгдэх нэгэн худалдан авагч Mount Nicholson-д хийгдсэн нэгэн төслөөс 150 сая доллараар худалдан авалт хийсэн байна. Мөн Сиднейн Санхүүгийн дүүрэгт байрлах ANZ барилгын дээвэр дээрх The Boyd пентхаусыг нэгэн бизнес эрхлэгч 42.5 сая доллараар худалдсан нь Австралийн 2021 оны хамгийн өндөр дүнтэй гүйлгээ болсон байна.
Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2022 онд ч удаашрах шинжгүй байгаа ба энэ долоо хоногийн эхээр тэрбумтан Hedge сангийн менежер Daniel Och Манхэттен дэх 220 Central Park South-д байрлах пентхаусанд 190 сая орчим доллар төлсөн гэж мэдээлэлжээ.
Эх сурвалж: forbes.com