Барилгын компанид зориулсан "E-SHOP үүсгэх сургалт" болно.
Дэлхий нийтээр цахим харилцааны шинэ хэлбэрт шилжиж, онлайнаар бүхий л чиглэлийн үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа энэ цаг үед сошиал маркетинг улам хүчээ авсаар байна.
Үүний нэгэн хэлбэр болох цахим худалдаа хурдацтай хөгжиж, худалдан авагчид барилгын материалаа цахимаар сонголтоо хийн захиалж, хүргүүлэн авахыг илүүд үздэг болсон. Худалдан авагчид сонирхсон бүтээгдэхүүнээ хамгийн түрүүнд Google-р хайлт хийн тухайн компанийн албан ёсны E-SHOP-р зочилдог. Тиймээс бүтээгдэхүүнийхээ нэрийн хуудас болсон цахим дэлгүүрийг бий болгож, тогтмол хөгжүүлэн, идэвхтэй байлгах нь хамгийн чухал.
Барилгын салбарын компаниуд хэрхэн E-SHOP-той болох, түүнийгээ хөгжүүлэх, хандалтаа сайжруулах тал дээр мэдлэг, чадвар дутмаг байдгаас бараа, бүтээгдэхүүнээ ил гаргаж сурталчлан таниулж чадахгүй, сошиал орчинд эккаунт нээх зэргээр л хязгаарлагдсан байдаг.
Тиймээс танай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зорилтот хэрэглэгчдэд хүргэх, үйл ажиллагааг нь дэмжих, салбарын компаниудын хоорондын харилцаа холбоо тогтоох орон зайг бүрдүүлэн цахим дэлгүүрээ бий болгох боломжийг олгох зорилготой “E-SHOP үүсгэх сургалт”-аа 3-р сарын 24-ний 10 цагт GOOGLE MEET-ээр /цахимаар/ зохион байгуулах гэж байна.
Эх сурвалж www.barilga.mn