2021-10-14

Барилгын салбарын удирдлагууд “Дальтоник”-оор уулзана.

Барилгын салбарын бизнест “барилга бариад л байвал зараад л байна гэж бодох нь том эндүүрэл” гэдгийг туршлагатай удирдлагууд сайн мэднэ. Барилга, орон сууц ашиглалтад орсноос хойш 3-5 жилийн дараа үнэ нь 18-30 хувь буурдаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь төслийг эхлэхдээ судалгаа дутуу хийдэг, төслийн үнэ цэнийг удаан хадгалах дээр бага анхаардаг дутагдал байсаар байгааг илтгэнэ. 
Тиймээс сүүлийн жилүүдэд төсөл хэрэгжүүлэгчид, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд үл хөдлөхийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалах тал дээр анхаарч, нэг нэгэндээ мэдлэг, туршлагаа хуваалцах нь нэмэгдсэн билээ. 

Энэ давалгаанд хүч нэмэх нэгэн арга хэмжээ бол 2021 оны 10 дугаар сарын 23-нд болох “Үл хөдлөхийн ДАЛЬТОНИК өнцөг” EXECUTIVE FALL RETREAT буюу үл хөдлөхийг өөр өнцгөөс эргэн нэг харъя гэсэн утгатай уулзалт аж.

“Highland Park Mongolia”-д зохион байгуулагдах дээрх арга хэмжээг барилгын интерьер дизайн, архитектур төлөвлөлт болон маркетинг, борлуулалт чиглэлээр мэргэшсэн дараах гурван хүн хамтран зохион байгуулна.

Аливаа барилгын төслийн интерьер дизайнерын “шинжээч” гэж болно. Түүнийг салбарынхан нь MCS-ийн төслүүд, Асем клаб хаус, Скай ресорт, Орчлон сургууль, Юнител-ийн салбарууд, Их Монгол цогцолбор, Мобикомын MPM төв, Петровисын төв оффис, Asiana ресторан, British school of Ulaanbaatar зэрэг олон төслүүдээр нь андахгүй. Тэрээр нэгд зохиомж, хоёрт хэлбэр ба галбир, гуравт өнгө гэсэн гурван чиглэлээр энэхүү арга хэмжээнд оролцоно. 

Барилгын дизайнерууд нь энэ салбарын ирээдүйн чиг хандлагыг хамгийн түрүүнд мэдэрдэг, судалдаг, гоо зүйн өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэд хэрхэн хүний амьдралын цикл, хэрэгцээ, өөрчлөлтийг даган хувьсах чадвартай, үнэ цэн нь байнга өсөх ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ-ийг бүтээхийг мэднэ. Тухайлбал, барилгын төслүүдэд эко хандлага хүчээ авна гэдгийг эртнээс мэдэж байв. Тэдний санаа үл хөдлөхийг бусдаас ялгарах онцлогтой, амьд байлгадаг. 

Төслийн борлуулалтыг хэрхэн хийх талаар өөрийн гэсэн нөү хау гэж хэлж болохоор процессжсон систем, арга барилыг 10 гаруй жилийн хугацаанд боловсруулжээ. Тэрбээр Emerald Residence, Морьтон цогцолбор, Сэлбэ хотхон, Хан-Уул тауэр, Vip Residence гэх мэт төслийн борлуулалт, маркетингийг гардан гүйцэтгэсэн. 

Сардаа ганц хоёрхон байр зардаг, заримдаа зарж чаддаггүй байсан төслийг ч 1.8 жилийн дотор 98 тэрбум төгрөгийн орлогод хүргэж байв. Уг төсөл дээр хэрхэн ажилласан талаарх материалаа ч арга хэмжээний үеэр дэлгэрэнгүй танилцуулна гэдгээ тэр хэллээ.

Үл хөдлөхийн төслийг орон зай, хөдөлгөөн доторх хөдөлгөөн, олон өнгөний талаас хэрхэн үр дүнтэй төлөвлөж, түүнийгээ яаж амьдрал дээр хэрэгжүүлэн, үл хөдлөхийн үнэ цэнийг нэмэх талаар ярина. Тэрбээр Япон, Солонгосын архитекторуудын институтийн гишүүн, Монголын болоод Азийн архитекторуудын холбооны дэд болон хүндэт ерөнхийлөгч, Азийн шилдэг архитекторын шалгаруулалтад хоёр удаа шүүгчээр ажиллаж хилийн чанадад ч хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн ажээ.

Б.Батжав нь “Хүн насан туршдаа тоглодог” гэсэн философийн дагуу орон сууцыг ч хүний амьдралын хэв маяг, хувьсал өөрчлөлтийг даган өөрчлөх тухай өөрийн мэдлэг, туршлагын дээжийг хуваалцах юм.

Энэ мэт “Үл хөдлөхийн ДАЛЬТОНИК өнцөг” EXECUTIVE FALL RETREAT уулзалтаар салбарын УДИРДЛАГУУД нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэхэд тулгардаг хамгийн хүнд хэцүү, менежментийг сегмент тус бүрд нь өөр өнцгөөр харж, хэрхэн мэргэжлийн төвшинд гүйцэтгэж, ашиг орлогоо эрс нэмэгдүүлэх бодлого, системийн тухай яригдах аж. 

Дүгнээд хэлбэл уг арга хэмжээ нь барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд өөрийгөө шинэ соргог мэдлэгээр “цэнэглэх” нэгэн өөр өнцөг “дальтоник” уулзалт болох нь гарцаагүй биз ээ.

Эх сурвалж: www.barilga.mn