2021-09-27

Таж Махалын тухай

Таж Махал (Taj mahal)

Байршил: Энэтхэг,Агра

Он цаг: 1630-1653

Зориулалт: Бунхан,Сүм

Өндөр: 73 м орчим

Тайлбар

Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махал (ордны чимэг гэсэн утгатай өргөмжлөл)-ыг 14 дэхь хүүхдээ төрүүлээд нас барсны дараа маш их сэтгэлээр унаж хатныхаа булшин дээр Таж Махалыг барьжээ. Цагаан гантиг бүхий энэхүү гайхамшигт байгууламжийг Иран, Дундад Азийн архитектурын хэв шинжийг Энэтхэгийн Монументал урлагтай чадварлаг хослуулсан байна. 

Байгууламжийг Европ урчууд барьсан гэж зарим судлаачид үздэг ч уран барилгачин нь Ustad Ahmad байсан талаарх баримт олон байдаг байна. Мөн Ислам болон Хинди шашны элементийг уг байгууламжид хослуулсан байна. Бөмбөгөр оройн голч нь 18 м бөгөөд байгууламжийн суурь тавцан нь дөрвөлжин хэлбэртэй хааш хаашаа 95 м-ээс урт байна. Таж Махал нь ертөнцийн 7 гайхамшгийн нэг юм.

Эх сурвалж: www.barilga.mn