2021-06-28

Барилгын үйл ажиллагааны ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ хүсэгч ААНБ-ын анхааралд

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимд шилжүүлэх ажлын хүрээнд ПРОГРАММЫН ТУРШИЛТЫН АЖИЛ нь 2021 оны 07дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж байна.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх ААНБ-ууд нь дараах зүйлд анхаарлаа хандуулна уу. Үүнд:

·        Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг илгээх үйл ажиллагаа нь төрийн мэдээллийн сангуудтай холбогдсон тул тус цахим программд бүртгүүлэх инженер, техникийн ажилтнууд E-Mongolia платформд бүртгүүлсэн байх шаардлагатай.

·                Тус системд бүртгүүлэх гарын авлагатай http://license.mcis.gov.mn/сайтад нэвтэрч танилцана уу.

БҮАТЗ-ийн www.tz.mnca.mn цахим программаар Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг 2021.06.28-ны өдрийн 18:00 цагаар тасалбар болгож байгааг мэдэгдье.

“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын

Ажлын албаны Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтэс

Эх сурвалж: www.barilga.mn