Залуу гэр бүлд зориулсан "Залуус-1, 2, 3" хорооллууд баригдана.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилгын хүрээнд 3-5 мянган айлын “Залуус-1” орон сууцны хорооллыг барих төслийн явц хэрхэн явагдаж байна вэ?
“Залуус- 1” орон сууцны хорооллыг Морингийн даваа орчмын “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн 57 га, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн эзэмшлийн 34 га талбайд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Барилга, хот байгуулалтын яамны зүгээс “Залуус-1” орон сууцны хорооллыг хэрэгжүүлэх байршлыг тогтсонтой холбогдуулан нийслэл хотын төвийн төвлөрлийг сааруулах, шинэ дэд төв хөгжүүлэх, авто замын орц, гарцыг шийдэх, эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн хангамжийг оновчтой төлөвлөх зорилгоор орон сууцны хорооллын Техник Эдийн Засгийн урьдчилсан судалгаа, Эх загвар зураг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулсан байна.
Эх сурвалж: Барилга хот байгуулалтын яам /mcud.gov.mn/