Барилгын салбарын 2023 оны технологийн чиг хандлага
Технологийн ололт амжилт нь ажил мэргэжлийг илүү амар, хялбар болгон хялбаршуулдгийг бид өдөр бүр харж мэдэрч байна. Энэхүү технологийн шинэ давалгаанд ихээр өртөж буй салбар бол барилгын салбар юм. Барилгын салбарын олон удирдлагууд дижитал шийдлүүдийг хүлээн авснаар салбар хурдацтай шинэчлэгдэж, төслүүдийг илүү аюулгүй, хямд, хурдан болгож байгаа юм.
Программ ашиглан чухал, шаардлагатай бичиг баримт руу зайнаас нэвтрэх, ажлын талбай дээр бие даасан шаардлагатай программаа ашиглан малтлага хийх боломжтой. Тэдгээр дэвшилтэд технологи нь барилгын компани болон ажилтнуудад урьд өмнө байгаагүй илүү үр ашигтай, үр дүнтэй ажиллах боломжийг олгож байна.
CNBC-ээс гаргасан судалгаагаар “технологийг хүлээн зөвшөөрч, дасан зохицохыг дэмжсэн компаниуд хуучинсаг уламжлалт арга барилгатай компанитай харьцуулахад маш их бодит үр дүнг гаргах хандлагатай байдаг” гэж ээ. Тиймээс ч барилгын салбарын бизнес эрхлэгчид сүүлийн үеийн технологид хөрөнгө оруулалт хийснээр өөрийн бизнесийн аюулгүй байдал, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг бөгөөд өрсөлдөгчдөөсөө түрүүлэх боломж бий болдог.
2022 онд урьд өмнө байгаагүй өсөлт, инновацтай байсан бөгөөд 2023 онд ч барилгын салбарыг мөн адил үргэлжилсэн өсөлт шинэчлэлт рүү чиглэсээр байх аж. Үйлчлүүлэгчид урьд урьдынхаас илүү олон сонголт, илүү өндөр гүйцэтгэл хүлээж өрсөлдөөнт зах зээлийг бий болгоно. Тиймээс барилгын салбарын бизнес эрхлэгчийн хувьд өөрийн барилгын төсөл, боловсон хүчнээ цахимжуулах, хэзээ яаж дэвшилтэд технологи руу илүү ихээр шилжих вэ гэдэг нь гол асуулт юм.
Барилгын технологи нь компаниудад маш их давуу талыг бий болгож, байнга хөгжин өөрчлөгдөж буй зах зээлд өрсөлдөх чадвартай байхын тулд хамгийн сүүлийн үеийн технологийн чиг хандлага, инновацыг нэвтрүүлсээр байна.
Хэрэв танай компани сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бол хамгийн түрүүнд барилгын технологийн шинэ чиг хандлагуудыг тооцон үзэх нь чухал юм. Учир нь эдгээр алхмууд нь эцсийн шийдвэр гаргах удирдлагуудад тухайн шилжилтийн явцад ямар нэгэн асуудалгүй, илүү үр дүнтэйгээр өөрчлөлтөд дасан зохицоход туслах юм.
Мөн тогтмол бий болж буй шинэ нөхцөл байдал, өөрчлөгдөж буй стандартуудыг амжилттай даван туулахын тулд барилгын салбарын технологи хөгжилд хэзээ, ямар шинэчлэлт бий болохыг урьдчилан судлах нь бусдаас түрүүнд байхад туслах алхам юм.
Иймд, инновацад хүрэх замд тань туслах үүднээс 2023 онд барилгын салбарт нөлөөлөх 5 чиг хандлагыг танилцуулъя.
1. Барилгын мэдээллийн загварчлал
Энэ бол барилгын орчин нөхцөл дэх биет цэгүүдийн виртуал дүрслэлийг бий болгох түгээмэл арга техник юм. Энэ төрлийн загварчлал нь төслүүдийн бүтээн байгуулах явцад илүү сайн харилцан үйлчлэлийг авчирдаг.
Энэхүү тренд нь ирээдүйд төлөвлөж буй ажлууд болон нарийвчилсан зургийг зөвөөр ойлгоход тус болно. Барилгын мэдээллийн загварчлалын систем нь орон сууц болон худалдааны талбай (3D, 4D, 5D, тэр ч байтугай 6D хэмжээст) зэрэг төрөл бүрийн загваруудыг гаргах боломжтой. Тренд болж буй энэ технологи нь барилгын салбарт хэрэглэгдэж буй хамгийн сүүлийн үеийн дрон гэх зэрэг хэрэгслийг ашиглан барилгын дижитал хувилбаруудыг бүтээх бодит багаж хэрэгсэл болж байна.
2. Барилгын өртөг тооцооллын программ
Барилгын төслийн нэг бодит үзүүлэлт нь тухайн төслийн санхүү тооцоолол юм. Хөтөлбөр, зардал, үнийн санал зэргийг тооцоолдог дижитал технологи нь төслийн цаг хугацаа, нөөцийг хэмнэж, үр дүнд нь илүү бүтээмж, ашиг олоход тусалдаг. Гар аргаар цаасан материал болон энгийн хүнд суурилсан тооцоолол хийх нь уламжлалт тооцооллын аргачлал юм.
Программ хэрэглээг тооцоолох нэг давуу тал нь тэрхүү дата өгөгдлийг шууд хэрэглэгч рүү илгээх чадвар юм. Мөн түүнчлэн төслийн тендер чанартай, сайтар боловсруулсан бол үйлчлүүлэгч гарын үсэг зурах өндөр магадлалтай юм.
3. Хиймэл оюун ухаан
Барилгын төслүүд нь өгөгдлийг илүү хурдан бөгөөд үнэн зөв боловсруулахад зориулж хиймэл оюун ухааны шийдлүүд (хүний оюун ухааны үйл явцыг машинуудаар загварчлах) шаардах асар их хэмжээний мэдээллийг агуулдаг. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд цуглуулсан өгөгдөл мэдээллийг ашиглан хиймэл оюун ухааны Machine learning буюу машинд суралцах процессоор ирээдүйд гарах боломжтой төслийн боломжит үр дүнг урьдчилан таамаглах юм. Хиймэл оюун ухаан нь барилга барьж буй робот болон ажлын үйл явцыг хянах зориулалттай дронтой холбогдож ажлын талбарын бүтээмжийг сайжруулахад ашиглах боломжтой.
4. Зүүж болох хэрэгсэл
Барилгачдад шаардлагатай зүүдэг хэрэгсэл
● хатуу малгай
● хамгаалалтын хантааз
● ажлын талбай дээрх бусад нэмэлт хэрэгслүүд
Эдгээр хэрэгслүүдийн дижиталд ээлтэй загварууд нь ихэвчлэн тусгай биометрийн мэдрэгч, байршил тогтоогч байдаг. Энэ нь ажилтнуудын хөдөлгөөн, байрлал, осол гэмтэл, уналт зэрэг аюултай мөчүүдийг ажиглах шаардлагатай.
Эдгээр тусгай бээлий, хантааз, гутал нь зүрхний цохилт, биеийн температурыг хянах мэдрэгчтэй байдаг. Аюулгүй байдал бол барилгын явцад хамгийн чухал зүйл юм. Тийм ч учраас орчин үеийн өмсдөг төхөөрөмжүүд нь хүмүүсийг хамгаалахын тулд ажлын талбай дээр байдаг.
5. Робот болон нисгэгчгүй онгоц (дрон)
Робот болон дрон хэзээ ч ажилтнуудыг орлохгүй. Тэд зүгээр л хүмүүсийн ажилд тусалж, гүйцэлдүүлдэг. Робот техник, дрон ашиглах нь барилгын үйл явц, ялангуяа ажилчдын аюулгүй байдлыг хангах олон давуу талтай.
Дрон нь ажилчдын цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэхэд тохиромжтой. Орчин үеийн машинууд нь ажлын процессууд болон бусад бүхий л ажилтай холбоотой зүйлсийн аюулгүй байдлыг шалгаж чадна. Тэд мөн болзошгүй бэрхшээлийг илрүүлж чадах бөгөөд хүний оролцоогүйгээр ажлын талбай дээрх олон ажлыг гүйцэтгэх чадамжтай. Барилгын салбарын ихэнх робот, дронуудад ашиглах боломжтой алсын удирдлага нь ажилчдад ажлын талбай дээр дээрх төхөөрөмжүүдийн чиглэлийг хянах, өөрчлөх боломжийг олгодог.
Орчин үеийн роботуудын ачаар хүнгүй ажиллах горим нь бэртэл гэмтэл болон бусад аюултай нөхцөл байдлын бараг тэг хувийн магадлал бүхий аюулгүй барилгын орчинг бий болгож байна.
2023 он бүтээн байгуулалтын хувьд гайхалтай жил байх төлөвтэй байна. Барилгын технологийн хурдацтай өсөлтийн улмаас шинэ боломж, зах зээлд шинэ өрсөлдөгчид гарч ирж байна. Энэ бол барилгын компаниудын хувьд хурдан бөгөөд зоригтой хөдөлж, ирж буй өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, урт хугацааны дасан зохицох чадвартаа анхаарлаа хандуулж, одоо болон ирээдүйд тэргүүлэгч байгууллага байх хамгийн тохиромжтой үе юм.
Эх сурвалж: www.barilga.mn