Арматурын үнэ тонн тутамдаа 200 мянган төгрөг хүртэл буурлаа.
Барилгын материалын төсөвт өртгийн 23 орчим хувийг эзэлдэг, гол нэр төрлийн чухал бүтээгдэхүүн бол арматур бөгөөд 2023 он гарснаар арматурын үнэ буурсан байна. 2021 онд импортоор 261 мян.тн арматур импортлогдсон бол 2022 онд 322 мян.тн арматур орж ирсэн. Энэ нь Барилга, Хот байгуулалтын яам /БХБЯ/ -аас баримталж хэрэгжүүлсэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ингэснээр үнэ тогтворжиж, буурах боломж бүрдсэн нэг арга хэмжээ юм.
Үнэ буурсан шалтгаануудыг дурдвал,
2022 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар дэлхийн зах зээл дээрх арматурын үнэ 935,8 ам.доллар хүрч байсан бол 2023 оны 1 дүгээр сарын байдлаар 699 ам.доллар болж буурсан;
Дотоодын ам.долларын ханшийн тогтвортой байдал;
Импортоор авч буй барилгын материалуудыг төмөр замаар оруулж ирэх зохион байгуулалт;
Бусад гэх шалтгаанууд нөлөөлсөн байна.
Монгол Улсад ган туйвангийн 16, Мяндас полимер буюу нийлэг арматурын гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүд 2022 онд зах зээлийн 15 орчим хувийг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлээд байна.
Эх сурвалж: www.barilga.mn