2020-10-26

Орост 63 мянган дуусаагүй барилга байна

Улс даяар 63 мянган дуусаагүй барилга байна хэмээн ОХУ-ын Аудитын газрын аудитор Светлана Орлова 100+ Techno Build форумын үеэр мэдэгдлээ. Төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгын өртөг, зардлыг тогтоох, үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох нь тулгамдсан асуудал болоод байгааг Светлана Орлова онцоллоо.

Нийт улс даяар баригдаж эхэлсэн дуусаагүй 63 мянган объеки байгаа бөгөөд хамгийн олон дуусаагүй барилга Дагестанд байгаа ажээ. Эдгээр барилгыг дуусгах төсвийг аль 2013 онд гаргаж өгсөн ч үр дүнгүй байгааг аудитор хэллээ. Дуусаагүй барилгын объектуудын асуудлаар Аудитын газар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгааг Светлана Орлова бас хэлсэн байна.